8o
Улаанбаатар хот
mobile menu

БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд 1052 иргэнээс и-мэйл иржээ

2022-02-15 15:28:13

БШУ-ын сайд Л.Энх-Амгаланд 1052 иргэнээс и-мэйл иржээ.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг "ЁС ЗҮЙН ЖИЛ" болгож, сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарласан.

Захидлын аянд 1052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар ч олон санал ирүүлжээ. Захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлууд бүрт бодлогын шийдвэрүүд боловсруулж, арга хэмжээ авах болно. Мөн түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлнэ.

Захидал ирүүлсэн хүн бүрт талархал илэрхийлье. Цахим захидлын аяныг тухайлсан сэдвийн хүрээнд улирал тутам өрнүүлж байх болно" гэж бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
соёл эрдэм сургуулийн хятад соёлт захирал монгол хүмүүст авилга өгсөн тухайгаа хар дэвтэртээ бүртгэдэг Аким төмөртогоо төмөр очир дашням жанцанноров гэх мэт ямар учиртай бол?????
2022/07/04 202.21.97.90
зочид
хувийн их дээд сургуулийн захирлуудын хөрөнгө орлогыг АТГшалгах хэрэгтэй эд чинь бохир мөнгө угаадаг төгссөн оюутнууд нь ажилгүй арай юмаа цэцэрлэг байхгүй боловсрол үнэн дампуурчээ
2022/05/18 202.21.97.90
зочид
энхамгалан сайдаа хувийн их дээд сургуулиудаа цэгцэлж ажлаа хий хэдхэн оюутантай мөртөө олон оюутантай гэсэн хуурамч баримт гаргаж төсвөөс зардал авдаг захирлууд нь 15-20 давхар байшин барьж зардаг
2022/05/18 202.21.97.90
зочин
Эцэг эхдээ туслах биш харааж загнах зүхэх ийм л хүмүүс өсөж өндийж байнадаа сайд аа.
2022/02/20 43.242.243.96
Зочин
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧИД,ОЮУТАН ЗАЛУУС ХҮН ХҮНДЛЭХ,ЁС СУРТАХУУН, ХАЙРЛАХ,ӨРӨВДӨХ СЭТГЭЛ ЮУ Ч БАЙХГҮЙ БОЛЖЭЭ.ЭЦЭГ ЭХЭЭ ЗАГНАХ,ЗОДОХ,АЛАХ АХМАД ХҮМҮҮСИЙГ ҮЗЭН ЯДАХ.ГЭР ОРНОО ЦЭВЭРЛЭХ, ААВ ЭЭЖДЭЭ Т
2022/02/20 43.242.243.96