Буга эврээ хаях цаг ойртсон тул жил бүрийн өдийд иргэд тэдгээрийн эврийг түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авах тохиолдол ихээр гардаг аж. Хэрэв бугын эвэр түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авсан бол 3-5 жилийн ял ногдуулдаг болох аж.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах тул хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байхыг сэрэмжлүүллээ. Дээрх хугацааг Ойн тухай хуулийн 3.17 дүгээр заалтад гуравдугаар сарын 10-аас зургадугаар сарын 10 хүртэлх хугацааг хамруулсан байдаг аж.