"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн экс нөхөр буюу "Лайв Энержи групп"-ын захирал А.Эрдэнэбат өчигдөр нэлээд ноцтой мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр гурван жилийн өмнө мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадоржтой холбоотой 10 сая ам.долларын маргааныхаа талаар мэдээлэл өгсөн билээ. Энэ хэрэгт холбоотой асуудлаар А.Эрдэнэбатын эхнэр байсан П.Анужин твиттерт, "Нэрийг минь барьж салсан болж, нэрээр минь хүүхэн найрч, хүний амьдрал бусниулж яваа залуу үнэнд гүйцэгдэж байна даа өөрөө!" хэмээн жиргэжээ. А.Эрдэнэбат өнөөдрийг хүртэл бизнесмэн гэхээсээ илүү П.Анужингийн нөхөр хэмээн цоллуулж ирсэн нь холбоотой аж.