8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн Банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгав

2022-02-21 13:24:20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн Банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв.Тэрбээр Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуул ажиллаж байгаа билээ.

Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Иймэрхүү авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг төрд ажиллах хэрхий нь бүх насаар нь хорих, хил нэвтрүүлэх эрхий нь бас хасдаг байх гэх мэт хатуу арга хэмжээ авахгүй бол зогсохгүй ээ
2022/02/21 192.82.68.203