Өнөөдөр АН байгуулагдсаны 26 жилийн ойн өдөр тохиож байна. Сүүлийн үед АН-ын дотоод зөрчил туйлаад хүрч хагарч бутарсаныг бүх хүн анхааралтай ажиглаж байгаа. Цаашид энэ тэмцэл сонгууль дөхөх тусам улам хурцдах шинжтэй байна. Тэгвэл энэ асуудалаа АН-ынхан цэгцлэхээр болсон байна. Ирэх бямба гаригт АН-ын бүлэг Их тэнгэрт цугларч, өргөтгөсөн хуралдаан хийхээр болсон тухай мэдээлэл байна. Тэд энэ хуралдаанаараа сүүлийн үед намдаа үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж, дотооддоо хагаралтай байгаа асуудлуудыг цэгцлэх юм байна.