Х.Бээжинг энэ сарын 4-нд батлан даалтад гаргажээ. “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг СХД-ийн цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сарын 17-нд баривчилсан юм.
Түүнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдөн авто осол гаргаж, хүн хутгалсан хэрэгт буруутган саатуулсан байсан. Харин түүний хамтран зүтгэгчид, ТББ-ын гишүүд нь хилс хэрэгт гүтгэлээ хэмээн тайлбарлаж байсан юм.