Украины Львовоос манай улсын дөрвөн иргэн өнөөдөр /2022.02.25/ Польш Улсын Хребенне боомтоор амжилттай нэвтэрч, зорчигч тээврийн автобусаар Варшавт хүрч ирэв.
Гадаад харилцааны яамнаас иргэдээ хилээр саадгүй нэвтрүүлэх, виз олгох асуудлыг Польш Улсын Засгийн газартай хамтран шуурхай зохион байгуулж ажиллалаа.