8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувьтай байна

2022-02-28 09:25:42

Өнөөдөр /2022.02.28/ Улаанбаатар хотод суурин 155 цэгт 155 багийн 742 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Харин өчигдөр /2022.02.27/ нийслэлийн хэмжээнд I тунд 6, II тунд 1, III тунд 51, IV тунд 47, нийт 105 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.698 (77.3 хувь), 16-17 насны 27.077 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл