“Цэнхэр үст” Э.Цэрэн, Б.Насанбаяр хоёрын тулаан хуулийн байгууллагаар үргэлжиллээ. Хэн хэндээ бууж өгөхгүй хоёр биенийхээ булхайг дэлгэсэн тэд хуулийн байгууллагад хоёр биенээ шалгуулах хүсэлт өргөдөл гаргаад байгаа аж. Хуулийн байгууллагаас нэг ч удаа дуудаж байгаагүй гэх Э.Цэрэндолгорт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс зарлан дуудах хуудас албан ёсоор иржээ. Э.Цэрэндолгорыг гэрчээр дуудаж байцаах бөгөөд дуудсан хугацаанд хүрэлцэн ирэхгүй бол албадан ирүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно гэдгийг анхааруулжээ. Иймээс Э.Цэрэндолгор мөрдөн байцаагчийн үгийг мөрдөж дуудсан хугацаанд нь бэлэн байх үүрэг авчээ.
“Цэнхэр үст” Э.Цэрэнд ирүүлсэн зарлан дуудах хуудас
2016-04-08 10:15:00