8o
Улаанбаатар хот
mobile menu

Гараашинд гурван автомашин шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ

2022-03-11 11:49:40

Гал түймрийн улмаас гурван автомашин шатжээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, “Центр-Апартмент”-ын байрны .. дугаар орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар гуравдугаар сарын 11-ний 06:03 цагт хүлээн авсан байна.

Үүний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны гараашинд иргэдийн “Тоёота Хайландэр”, “Исузу-Элф”, “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраажээ.

Мөн утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл