9 сартай охиноо машиндаа орхиж, тайчих үзүүлбэрийн клуб руу орсон эцгийг баривчилжээ. Хөршүүдийн холбооны ажилчид “Synn Gentlemen” тайчих үзүүлбэрийн клубын гадна машин дотор 9 сартай охин уйлж байхыг олсон байна. Халуун бөгчим машин дотор хүүхдээ түгжиж явснаас үүдэж хүүхдийн амь үрэгдэх аюултай тул машиныг хүчээр онгойлгож хүүхдийг гаргажээ. Хэрэг явдлаас 1 цаг орчмын дараа түүний эцэг болох 24 настай Авин Даргин гэгч тайчих клубээс гарч ирсэн байна.
Албаны мэдээлж байгаагаар клубын менежер тайчих үзүүлбэрийг зогсоож, чанга яригчаар Даргины охиныг машин дотроос олсон талаар хэлжээ. Харин тухайн үед Даргин тайчих үзүүлбэрийг зогсоосонд бухимдаж, клубын менежер лүү дайрсан талаар хавтаст хэрэгт тэмдэглэгджээ.
24 настай эцэг Даргиныг Лос Анжелосын цагдаагаас баривчилж, 100 мянган долларын барьцаа төлсний дараа сулласан байна. Хэрэв хүүхдийн амь насанд эрсдэл учирсан бол түүнийг 6 жил хорих ялаар шийтгэж болох байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Time.mn