8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилэн Цогоо Монгол банкны эсрэг

2016-04-09 11:57:00

Шилэн дансны хэрэгжилтийг хангахыг албан байгууллагуудаас байнга шаардаж олны танил болсон шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэлийн энэ удаагийн гол дайсан Монгол банк боллоо. Учир нь Монгол банкны зүгээс Шилэн дансыг хөтлөхгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тодруулбал, "Монгол банк"-ны Тамгын газрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга П.Эрдэнэтуяа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан тоот хүргүүлж, Шилэн дансны хуулийг Монгол банк дагаж мөрдөх үндэслэлгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс шудрага иргэн гэдгээрээ олондоо нэрлэгдсэн шилэн Цогоо банкны эсрэг байр сууриа ийнхүү илэрхийлжээ.

Иргэн Б.Цогтгэрэл: Төв банкны тухай хуулийн 3.2-т "Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд" гэжээ. Мөн Шилэн дансны тухай хуулийн 3.1.1-д "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд" гэж хамрах хүрээг заажээ.Иймд "Монгол Банк" Шилэн данс хөтлөх үүрэгтэй. Шилэн данс хөтлөхгүй юм бол ерөнхийлөгч Н.Золжаргал огцор. Шилэн дансны тухай хуулийн 9.1, 9.3 -ыг үндэслэн Шүүхэд хандах болно. гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Цогоог дэмжиж байна. Хуулиа мөрдөхгүй бол шйитгэл ноогдуул шүүхэд өгөх хэрэгтэй
2016/04/14 103.17.108.42
Зочин
"Шилэн Цогоо монгол банкы төлөө" гэвэл онох байж. Хуулиас гадуур дархлаатай яам, газрууд байж таарахгүй. Цогоод амжилт хүсье.
2016/04/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment