8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвдөгсдийн зовлонгоор хөлжсөн эмийн сангуудын шунал хэзээ дуусах вэ?

2016-04-09 12:43:00

Манай улс эм болон эмэн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр орны эхний аравт багтжээ. Энэ нь манай улс эмийнхээ 70-80 хувийг гаднаас оруулж ирдэгтэй холбоотой. Гэсэн ч эмийн сангуудад хяналт тавьж эмийн үнийг зохицуулах эрх мэргэжлийн байгууллагад байдаггүй учраас тэд аманд орсон үнээ хэлж иргэдийн халаасыг хоосолсоор. Тийм ч учраас энэ асуудал иргэдийн бухимдлыг хүргэсэн гол бэрхшээлийн нэг болоод байгаа юм. Таван алхмын цаана байгаа эмийн сангуудын үнэ харилцан адилгүй. Яалт ч үгүй иргэдэд тулгамдсан өвчин зовлонгоор нь хөлжсөн эмийн сангуудыг шунал хэзээ дуусах вэ? Ялангуяа хотын зах болоод томоохон эмнэлэгүүдийн доторх эмийн сангуудын эмний үнэ хэт өндөр тэнгэрт хадсан байдаг. Иргэд энэ тал дээр гомдол гаргаж холбогдох байгууллагуудад ханддаг ч бид хяналт шалгалт явуулдаг гэсэн ч эмийн сангуудыг эмийн үнийг тогтоох эрх байхгүй гэсэн үгээр амыг нь таглачихдаг болохоор иргэдэд энэ байдалд дасан зохицохоор өөр сонголт үлдэггүй. Иргэдийн өвчин зовлон дээр тоглолт хийж бизнесийн сүлжээ ч мөн эмийн сангуудад үүсчээ. Тухайлбал ард түмний авралын бурхан болох эмч нар өвчтөндөө жор бичихдээ энэ эмийг тэр эмийн сангаас ав гэж зааварладаг. Товчхондоо бол энэ нь эмчид ч ашигтай, эмийн санчид ч ашигтай. Гагцхүү гол хохирогч нь өвчтөн болж үлддэг. Эмчдээ найдсан өвчтөн хэлсэн газраас нь л очиж найдвартай эм гэж бодож авдагаас бараг бүх эмийн сангууд ардаа хэд хэдэн холбоо сүлбээтэй эмч нартай байдаг .Тиймээс иргэдийн халаас руу өнгийсөн зовлонгоор нь тоглосон эмч , эмийн сангуудын асуудлыг цэгцэлж зохицуулалт хийх, цаг болсоныг энд дурдъя.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энэ маш зөв бичсэн байна ...одоо төр засаг нь арга хэмжээ авах хэрэгтэй байна даа ...
2016/04/10 103.17.108.42
ya unen bas germand 50 shirheg ni 45 euronii hepa merz gej elegnii emiig manaid 10 han shirheg ni 40.000 buyu 20 euro gej 1 shirhegiig barag 2 euroogor zarj humusiig shulj baina arai denden bas bi 2 jiliin umnu mongold ochood haniad hureed aptekees hedh
2016/04/09 103.17.108.42
estoi zow zuil hondjee emiin sanguudad shuluulahaa yaj bolih we tusheedee
2016/04/09 103.17.108.42
damiran
avstrid NUAT taigaa 11.50 Euro ny elegnii emiig manaid 78000 tugruguur zaraj baikh yum...yaaj nugalakhaaraa ingej 3-4 nugalj zardag bnave? arai denduu yum aaa
2016/04/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment