Их Британи архины хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээгээр дэлхийд эхний 20 улсад багтдаг. Хэрэглээ 15-49 насныхны дунд маш өндөр.
Татвар ба нэгжийн доод үнэ гэсэн хоёр үндсэн аргаар согтууруулах ундааны үнийг өсгөдөг байна.Архины үнэ нэг хувиар өсөхөд хэрэглээ 0.5%-аар багасдаг гэсэн судалгаа гарсан. Мөн татварын хэмжээг нэмснээр өсвөр насныхны дундах согтууруулах ундааны хэрэглээ багасчээ. Зөвхөн өсвөр насныхан ч бус амьжиргааны түвшин доогуур хүн болон өрхийн архины хэрэглээ буурдаг.
Татвараас бүрдсэн сангаар энэ бүлгийн хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг байна.
Англи Улсад согтууруулах ундааны доод үнэ тогтоосноор гэмт хэргийн тоо жилдээ 12,000, шар айрагны үнийг 10 хувиар нэмэхэд оюутнуудын дундах харилцаанаас үүссэн маргаан 4 хувиар, татварыг хоёр дахин нэмснээр гэмт хэргийн түвшин 1.4 хувиар буурсан судалгаа гарч байжээ.
Шотланд Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн бага архины хэрэглээтэй болсон бөгөөд архи их хэрэглэдэг айл өрхүүдийн долоо хоногт худалдан авах архины хэмжээ 7.6 хувиар буурчээ.