Монгол оронд зүрхний ховдол цоорхой хүүхдүүд олон байдгыг ЭМБ-ын судалгаагаар тогтоогдсон. Тэгвэл Монголын ийм өвчтэй хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийдэг “The salvation army” хүмүүнлэгийн байгууллага энэ жил 8 дахь жилдээ Монголд ирээд байна. Цэргийн 032 дугаар ангийн дэргэд байрлах тус байгууллагын Солонгос эмч нар өчигдөрөөс зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж эхэлсэн байна. Үзлэгийн дараа зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар төлөвлөжээ. Энэ талаарх мэдээллийг 91997268 утсанд холбогдож авах боломжтой юм байна. “The salvation army” хүмүүнлэгийн байгууллага БНСУ-ын Данвон эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хойш жил бүр 5-10, нийт 61 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийгээд байгаа аж. Дашрамд дурдахад, орчин үед зүрхний олон гажгийг мэс ажилбараар анагааж чаддаг болсон билээ. Зүрхний гажгаас урьдчилан сэргийлэх арга хараахан бий болоогүй ч системийн үйл ажиллагааны доголдол, алдагдлыг цаг тухайд нь таних боломж олгодог арга байдаг гэнэ.
Зүрхний ховдол цоорхой хүүхдүүдэд үнэгүй хагалгаа хийнэ
2016-04-09 13:21:00