Хорвоогоос буцахыг завдсан олон хүний зүрхийг дэлсгэсэн хэрэг саяхан гарсан. Гэвч азаар нэгэн амь энэ хорвоо дээр эргэн ирсэн. Тэгвэл өнөөдөр бас нэг залуу амиа хорлохыг завдсан хэрэг гарсан байна. Тодруулбал Өнөөдөр 13-р хороолол, 22 а байрны 9 давхарын орцны цонхон дээр нэгэн залуу гарч суугаад амиа хорлохыг завджээ. Түүний амиа хорлохыг завдаж байхыг харсан иргэн татаж авахаар есөн давхар луу гүйж гарсан, ч ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй байна. Тиймээс иргэд цагдаа Онцгой байдлынханд дуудлага өгсөнөөр алба хаагчид очиж залууг татаж аварсан байна. Албан бус мэдээллээр залуу Хятад иргэдэд зодуулсаны улмаас амиа хорлохыг завдсан гэнэ.
Бас нэг залуу амиа хорлохыг завджээ
2016-04-09 14:17:00