8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ Цэвэрлэх байгууламжийн сонгон шалгаруулалт зарлагджээ

2016-04-09 14:29:00

Үнэр танар нь дийлдэхээ байсан төв цэвэрлэх байгууламжаасаа Нийслэлчүүд түр ч гэсэн салах таатай мэдээллийг хүргэж байна. Туул голын бохирдлын гол тулгуур болсон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар 6 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт суулгасан. Тэгвэл энэ ажлын зураг төсөл нь бэлэн болсон байна. Зурагт тусгагдсанаар шинэ байгууламж 250 мянган куб ус цэвэршүүлэх боломжтой аж. Одоогоор хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалт зарлажээ. Төв цэвэрлэх байгууламж руу бохироо цутгадаг 30 орчим арьс шир малын гаралтай түүхий эд бэлтгэдэг үйлдвэр байдаг бөгөөд тэднийг Эмээлт орчимд төвлөрүүлэхээр дэд бүтцийн ажил хийгдэж эхэлжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment