8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажилгүй иргэдийн тоо 35.4 мянгад хүрчээ

2016-04-09 15:28:00

Монголд ажлын байр нэмэгдэх биш цомхотгол орж хасагдсаар. Гэм зэмгүй ч цомхотголоор хасагдсан иргэдийн ард хичнээн хүний амьдрал доройтож байгаа бол. Өнгөрсөн сард 1845 иргэн орон тооны цомхтголд оржээ. Харин 767 иргэн байгууллага нь татан буугдсаны улмаас болж ажилгүй болжээ. Улмаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 6 хувиар нэмэгдэж, 35.4 мянга болсон байна.Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй иргэдээс 4223 иргэн өнгөрсөн сард ажилд зуучлагдан оржээ. Мөн хугацаанд 11.2 мянган иргэн хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн нь ажилд зуучлагдан орсон иргэдээс 2.6 дахин их байгаа юм. Энэ оны эхний 3 сарын байдлаар 29 мянган иргэн хөдөлмөрийн хэлтэс шинээр бүртгүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment