Өнөөдөр 04 дүгээр сарын 10-ны өдөр. Жил бүрийн энэ өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхэд гэр сургууль руугаа явах замдаа зам тээврийн осолд өртөж харамсалтайгаар амиа алдаж байна. Сүүлийн 6 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэн 6295 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 250 хүүхэд амь насаа алдаж, 6045 хүүхэд гэмтэл авснаас 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтжээ. Зургаан жилийн хугацаанд 250 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан гэдэг ангиар төсөөлж үзэхэд хэд хэдэн анги эзгүйрч сурагчгүй болсон байна гэсэн үг.
Сүүлийн жилүүдийн тоон мэдээлэлээс харахад хүүхэд өртсөн зам тээврийн осол дандаа өссөн үзүүлэлттэй байна.
2015 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөнөөс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна.
Зам тээврийн осолд өртсөн 1143 хүүхдийг хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл:
явган зорчигч- 751 буюу 65,7 хувь нь
зорчигч - 364 буюу 31,8 хувь нь
дугуйтай - 28 буюу 2.5 хувь нь
насны хувьд:
0-7 насны - 474 буюу 41.5 хувь нь
8-14 насны - 490 буюу 42.8 хувь нь
15-17 насны - 179 буюу 15.7 хувь нь эзэлж байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хүйсийн байдлаас нь үзэхэд 39.8 хувь нь эмэгтэй, 60.2 хувь нь эрэгтэй хүүхэд эзэлж байна
Таныг ажил ажил гэж гүйж байхад таны алга бяцхан үр чинь хэрхэн яаж замын хөдөлгөөнд оролцож байгаа бол гэдгийг та бодож үзсэн үү. Тэгвэл дээрх тоон мэдээлэл ирэхгүй таньд нэгийг бодогдуулах болно.
ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТАНЫ АНХААРАХ ЗҮЙЛ:
- Явган хүний гэрэл дохио, гарцтай, гарамтай хэсгээр зам хөндлөн гарга. Ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлж гарга.
- Тээврийн хэрэгсэл дотор хүүхдээ өвөр дээрээ болон зогсоо байдлаар авч явахгүй, хүүхдэд хамгаалах бүс, хамгаалах суудал, суудал өндөрсгөгч хэрэглэж, аюулгүй зөв тээвэрлэ.
- “Гэр-Сургууль-Гэр” маршрутыг нь зуруулж, дагуулж явж зааж сурга, хэвшүүл.
- Хүүхдээ асран хамгаалагч, харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуул.
- Замын зорчих хэсгээр явуулахгүй, тоглуулахгүй байх,
- Хөдөлгөөнд оролцох үед нь утсаар яриулахгүй, мессэж бичихгүй, чихэвчний хөгжим сонсгохгүй байлгахад анхаарах.
- Алхам тутамдаа аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалах.