Өнөөдөр зарим газраар, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 14-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11, 12-нд зарим газраар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст сэрүүснэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээ
2016-04-11 08:02:00