8o
Улаанбаатар хот
mobile menu

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

2022-04-25 11:31:52

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл eyesh.eec.mn цахим хаягаар явагдаж байна. Бүртгэл өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүйг төгсөгчид анхаарах хэрэгтэй аж. Хэрэв шалгуулагч бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол дурдсан хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих юм байна. ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл