8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-04-11 08:13:00

10:00 цагт 11-р сургуулийн шинэ байрны нээлт болно. Шинэ байртай болохоос өмнө энэ сургуулийнхан 31-р сургуулийн байранд давхар хичээллэж байсан юм. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. 

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. ‘Hairworld 2016’ тэмцээний аваргууд, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монгол дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газарт /Сеүлийн гудамж 4, MCS Плаза 4 давхар/ Дэлхийн Банкнаас жилдээ хоёр удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулах гэж байна. Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Судир Шетти Сингапураас видеогоор товч мэдээлэл хийнэ. Мөн Монгол дахь Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли болон эдийн засагч Ш. Алтанцэцэг, Даваадалай нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. 

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд Эрхээ хамгаалъя гэсэн тамгатай санал асуулгыг бага насны хүүхэд өгч эцэг эхээр нь бөглүүллээ гэсэн мэдээлэл гаргасантай холбоотой “Эрхээ хамгаалья ТББ”-аас хэвлэлийн бага хурал зарлалаа

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

16:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн 6 аймгийн өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх ажиллагаа болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл