8o
Улаанбаатар хот
mobile menu

"Азерголд" компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018-10-16 18:00:00

 

Азербайджан улсын Эдийн засгийн сайд Ниязи Сафаров энэ сарын 13-18 ны өдрүүдэд  манай улсад айлчилж буй. Айлчлалын бүрэлдэхүүн дэх тус улсын бизнесийн төлөөллүүд Монголын уул уурхайн салбарын байгууллагуудтай уулзаж танилцах хүсэлт тавьсны дагуу Азербайджан улсын Төрийн өмчит Azergold компанийн Дэд ерөнхийлөгч Огтай Маммадов нарын төлөөлөгчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн холбогдох албаны хүмүүс өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар Монгол, Азербайджан улсын уул уурхайн салбарын талаар харилцан мэдээлэл солилцов.  

Azergold компани нь 2015 онд алтны хайгуул олборлолт, үнэт металл боловсруулах чиглэлээр байгуулагдсан аж. “Одоогоор үнэт металлын  6 төсөл дээр ажиллаж байгаа, цаашид  судлагдсан 30 төсөл дээр ажиллахаар бэлтгэж байна” хэмээн төлөөлөгчид  ярьсан тэрээр уул уурхайн техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон химийн үйлдвэрлэлд  хөрөнгө оруулалтаа өргөжүүлж байгаа тухайгаа онцлов. “Эрдэнэс Монгол” ХХК түүний охин компаниудын үйл ажиллагаа, Монгол улсын гадаад худалдааны бодлого, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын гэрээ, эрхзүйн тогтолцооны талаар төлөөөлөгчид сонирхсон. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, “Эрдэнэс Монгол” компани стратегийн ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлж,  үйл ажиллагааг нь өргөтгөх, ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж, сүүлийн жилүүдэд нэмүү өртөг бий бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд  анхаарч ажиллаж байгаа талаар онцолж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.  Тэрээр цаашдын хамтын ажиллагаанд бэлэн гэдгээ илэрхийлж, төлөөлөгчдөд амжилт хүслээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment