8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар тамхины хэрэгт холбогдсон 14 хүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатууллаа

2016-04-11 08:59:00

Сүүлийн үед, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхины талаар өдөр бүр шахуу таагүй ноцтой мэдээллүүд гарах боллоо.  Хар тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэргүүд гарч, их архидалтын дараах харанга дэлдэж байгаа нь анхаарал татах ноцтой асуудал мөн.

Энэ нь зөвхөн өнөөдөр ярьж, мэдээлж байгаа асуудал биш бөгөөд 2000 оноос зохих хэмжээгээр эрч хүчээ авч, 2001-2005 онд хар тамхитай холбоотой хэргээр хэд хэдэн иргэн ял шийтгүүлж байсан. 2000 онд Монгол Улсын Засгийн газраас “Хар тамхи мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлан гаргасан боловч, хэрэгжүүлэлт нь хангалтгүй болсон. Өнөөдөр хар тамхи үндэсний аюулгүй байдал заналхийлж байна. Өнөөдрийн байдлаар хар тамхины хэргээр шалгагдаж байгаа 2000 гаруй залуус бий гэсэн албан бус тоо байдаг. Энэ бол зөвхөн шалгагдаж байгаа залуусын тоо. Харин Монгол Улсын хэмжээнд хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон нийт 16 000 хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Энэ бол цөөхөн хүн амтай Монгол улсын хувьд их тоо юм.

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэсээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисын төрөл мөс /ACE/-ийг Монгол Улсын жилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг Т,Э нарын 14 хүнийг энэ сарын 5-6-ны өдрүүдэд баривчилсан байна.

Монгол Улсын иргэн Т, А нар энэ сарын эхээр метамфетамины агууламжтай байж болзошгүй “МӨС” гэх нэршилтэй бодисыг давтан үйлдлээр бусдад борлуулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Хар тамхи мансууралтай тэмцэх хэлтэсд шалгагдаж байгаа 14 этгээдээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест тавин шалгахад иргэн Э-гээс бусад нь хэрэглэсэн нь тогтоогдон шалгаж эхэлсэн байна. Дээрхи этгээдүүдээс орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр нийт 13,7 гр мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хураан авсан аж. Тухайн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулан шалгалтын ажиллагааг хийж байна.

Хар тамхинд донтсон хүнд үхэл, шорон хоёроос өөр сонголт үлддэггүй гэдэг. Гэтэл залуус маань хэд, хэдээрээ энэ тахалтай нэр холбогдож хэрэглэж саатуулагдан шалгагдаж байна. Авилга хээл хахуулийн хэрэгт холбогдсон гаалийн дарга нар энэ хэрэгт анхааралаа хандуулах цаг нэгэнт болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дарь
Архиа л гударч бааялдаа юун хар тамхи вэ? болилдоо залуусаа хар тамхи хүнийг ална шүү архи л байхад хангалттай
2016/04/11 103.17.108.42
Zochin
Muusain yumnuudiin uur holbogdogch suljeeg mash sain ilruuleh heregtei nasand hureegui huuhduudiig horloj bga humuus
2016/04/11 103.17.108.42