8o
Улаанбаатар хот
mobile menu

Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна

2018-10-11 18:00:00

 

“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон ирэх онд тус компанийн хувьцааны арилжааг идэвхжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 80 гаруй хувьтай байгаа аж. Энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 19-ээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд дулааны цахилгаан станцуудад 1.270 мянган тонн нүүрс нийлүүлэхээр боллоо. Ингэснээр Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг “ДЦС IV” ТӨХК болон “ДЦС-3”, “Амгалан дулааны станц”, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн цахилгаан, дулааны станцуудад ямар ч сааталгүйгээр нүүрс нийлүүлэх боломжтой болж буйг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Одбаяр онцоллоо.

Үүнээс гадна “Шивээ-Овоо” ХК-ийн 2019 оны бизнес төлөвлөгөөний бэлтгэлийн удирдамж өглөө.

Боловсруулсан С.Хүрэлбаатар 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment