8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзлаа

2018-10-01 19:00:00

 

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Эрдэнэс Монгол” ХХК  үе үеийн удирдлага болон ахмад настнуудаа өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд ахмадуудад олон улсын ахмадын баярын мэнд хүргэхийн зэрэгцээ компанийн ололт амжилт болон тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй ажлыг танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү "Бид өөрсдийн долоон үеийн намтар түүхээ сайн мэддэг, өвөг дээдэс, эцэг эхээ хайрлан хүндлэхийн утга учрыг үр хүүхдэдээ зааж сургадагтай нэгэн адил аливаа байгууллага ч эргэх цагийн хэлхээ холбоо, эрт эдүгээгийнхээ түүхэн замналыг баримтжуулан бичиж, өвлүүлэн үлдээдэг байх нь чухал юм” гэв.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Долгоржав “Ахмадын баярын өдрийн хүрээнд ахмадуудыгаа угтан авч, санал бодлыг нь сонсож байгаад баяртай байна. Үе үеийн ахмадууд ажил амьдралын туршлагаа хуваалцан, чин сэтгэлийн яриа өрнүүлэн, ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийн туршлагыг залуу үед түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах, өвлүүлэх саналтай байна” гэлээ.

Уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг болон гүйцэтгэх захирал асан Я.Долгоржав, ерөнхий нягтлан Г.Үржинбадам, геологич Б.Бүжинлхам, А.Хаумдас нар оролцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment