8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Удирдах ажилтны ээлжит хуралдаан боллоо

2018-08-08 10:00:00

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын 73 дугаар тогтоол 2018 оны 06 сарын 29-ний өдөр батлагдсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2018.08.08/ хуралдаж, “Тавантолгой төмөр зам” компанийг төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой байгуулах шийдвэр гаргажээ. Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулж санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгасан байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилжээ.

Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хуралдаж, нэгдлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэлэлцэв.

Нэгдлийн 2018-2022 оны стратеги төлөвлөгөөг тодотгож, ойрын хугацаанд боловсруулах, мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэгтгэн шуурхай ажиллахыг Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Боловсруулсан: Д.Доржмаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment