8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардын багш С.Дулам “Эрдэнэс Монгол” ХХК-д уригдлаа

2018-06-28 19:00:00

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТТЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ  ӨНӨӨДӨР “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-Д УРИГДАВ.

Тэрээр Монгол соёл, ёс заншил, монгол хэлний үг зүй, утга зүйн сэдвээр лекц уншлаа. “Дэлхий нийтэд 6900 орчим хэл байдаг. Хэрэглэгч байгаа  цагт хэл оршдог. Бидний Монгол хүн гэж хэлүүлэх гол зүйл бол монгол хэл юм. Монголоор сэтгэж байж монгол хэлээр ярина. Хэл сэтгэлгээ хоёр хэвээрээ байгаа цагт үндэсний өв төрх хадгалагдаж байдаг” хэмээн С.Дулам багш лекцээ эхлүүлэв.

“Монголчууд дэлхийн соёл иргэншилд оруулсан өөрийн гэх хувь хандивтай ард түмэн. Дэлхийн олон үндэстэн суурьшмал, тариалангийн соёл иргэншлийг бүтээсэн бол монголчууд нүүдлийн соёл иргэншлийг бүтээн туурвисан. Үүнтэйгээ уялдаад оюун сэтгэлгээнийх нь онцлог бусад улс үндэстнүүдтэй адилгүй. “Амны билгээс ашдын бэлэг", "Монгол хүн амны бэлгээр" гэсэн үг бий. Тиймээс зөв сайхан ярих, өглөө хүнтэй зөв мэндлэхээс монгол соёл эхэлнэ” хэмээн ярилаа. “Хүн өөрийн бодож сэтгэж төсөөлж буй зүйлээ хэл яриагаараа бусдад дамжуулж харилцдаг. Тиймээс аль ч хэл тухайн ард түмний соёлыг бүтээж ертөнцийн зураглалыг зурж хадгалж уламжилдаг. Монгол хэлний цаана монгол сэтгэлгээ, сэтгэлийн хөдөлгөөн, монгол арга барил бий. Монгол хүний мөн чанараа хадгалах, олж авах гол зүйл бол монгол хэл зохиол юм. Хүнийг хүн болгодог аминдэмүүд хэл зохиолд байдаг учраас монгол яруу найраг, монгол үлгэрээ уншиж байгаарай хэмээн зөвлөв.

Боловсруулсан: С.Хүрэл

ХУВААЛЦАХЖИРГЭХ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment