8o
Улаанбаатар хот
mobile menu

Банкуудын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд болно

2016-04-11 09:57:00

Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар банкуудын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх тов гарчээ. Өнгөрсөн жилийн 6 сарын 15-нд Дээд шүүх уг хэргийг хэлэлцэх байсан ч анхан шатны шүүх рүү буцааж байжээ.

Хэргийн тухайд гэвэл, ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий 9 банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “...өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлжээ.

Үүнийг “Хас” банк, “Капитал” банк, “Голомт” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “Ариг” банк, “Хаан” банк, “Капитрон” банк, “Чингис хаан” банк, “Улаанбаатар хотын банк” үл зөвшөөрч, илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүхүүд хянан хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий 9 банкны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг өнөөдөр хянан хэлэлцэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
IRGED DAVRAAD BAIH YM ZUGEER ZEEL AVCH CHDHGUI AVHHAARAA TOLHGUI BARAG ULSAAR TOLUULEH GENE ARAI L HALAMJIIN NIIGEMD AMIDRAAD BNA DAA
2016/05/13 103.17.108.42