8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрсний чийг бууруулах чиглэлээр Валиант Ресурстай хамтарна

2018-07-27 16:00:00

Валиант Ресурс компанийн Ерөнхий захирал Стевен Роукс, Скуэр Ресурс компанийн захирал Стэйффан Эйвэр нар Эрдэнэс Монгол компанид зочиллоо“Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал О.Одбаяр төлөөлөгчдийг  хүлээн авч уулзсан тэрээр  “Шивээ-oвоо” ХК-ийн нүүрсний чийгийг бууруулах төслийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.  Нүүрсний чийг бууруулах шинэ технологийг нэвтрүүлснээр “Шивээ-oвоо” ХК-ийн нүүрсний чанар сайжирч, дотоодын болон гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Эхний ээлжинд нүүрсний дээжийг илгээж технологийн саналыг боловсруулахаар төлөөлөгчид тохиролцлоо.  

Валиант Ресурс компани нь  Австралийн Куинсланд мужийн өмнөд хэсэгт 1,469 км2 талбайд үйл ажиллагаа явуулдаг  Хаттон Коксжих Нүүрсний төслийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан хувийн компани бол Скуэр Ресурс компани нь уул уурхайн төсөл санхүүжүүлэгч компани  юм.

Боловсруулсан: С.Хүрэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment