8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2022-05-05 10:19:54

Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн “Согоот” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 13:33 цагт хүлээн авсан байна. Орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 15:30 цагт унтраажээ.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 76 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. 

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 1 дүгээр гудамжны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан очиж 5 минут ажиллаж унтраажээ 

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 86 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:52 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан очиход иргэн О-ийн хашаанд шар өвс шатсаны улмаас хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн “Задгай” амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05:05-ны өдрийн 01:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход эзэнгүй 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл