8o
Улаанбаатар хот
mobile menu

Урьдчилан сэргийлэх үзлэгт 16302 иргэн хамрагдсанаас хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрчээ

2022-05-10 09:40:14

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байгаа.

2022 оны 05-р сарын 01-05-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16302 иргэн хамрагджээ.Насны ангиллаар авч үзвэл,

  • 0-17 насны хүүхэд-12809

  • 18-30 насны иргэд-1073

  • 31-45 насны иргэд-683

  • 46-60 насны иргэд-755

  • 61-ээс дээш насны иргэд-982 байна.

Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3731 иргэн байгаагаас 3218 хүүхэд байна. /0-5 насны хүүхэд 1826, 6-17 насны хүүхэд 1392/ Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр хавдрын сэжигтэй 3 тохиолдол илэрсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment