8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийн сэжигтнүүдийг дайчлан баривчлав

2022-05-10 09:43:41

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга "Насанд хүрээгүй хүний бэлгийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлгийн нуугдмал хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах журмыг 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр баталжээ.

Энэ хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан таван этгээдийг саатуулжээ.

Сэжигтнүүдийг энэ сарын 5-6-ны өдрүүдэд Увс аймгийн Сагил сум, Төв аймгийн Заамар сум, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment