8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтай Энх-Оргил" ХХК-ний ажилтан барилга дээрээс унаж бэртжээ

2016-04-11 12:04:00

БЗД-ийн 13-р хороо "Кино үйлдвэрийн харалдаа замын урд барилга дээрээс хүн уналаа" гэсэн мэдээлэл энэ амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Кино үйлдвэрийн зүүн тийшээ явдаг автобусны буудлын урд иргэн А-ийн захиалгаар баригдаж байгаа барилгын гүйцэтгэгч "Алтай Энх-Оргил" ХХК-ний ажилтан Говь-Алтай аймаг Жаргалан суманд суух 20 настай эрэгтэй Э нь ажлын талбайд явж байгаад барилгын 11 давхраас 10 давхар руу хөл алдан унаж гэмтсэн хэргийгБЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл