8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

2022-05-10 14:58:00

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Тус Дэлхийн Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 14:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна.

Иймд гэр бүлд тулгамдаж буй асуудал, хамтын үүргийн тухай, гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай болон гэр бүлийн тухай хуульд өмнө хэлэлцэж байгаагүй асуудлыг хэлэлцэх тул Та бүхнийг нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл