8o
Улаанбаатар хот
mobile menu

Насанд хүрээгүй охиныг зүс таних лам засал хийж өгнө хэмээн хуурч хүчирхийлсэн хэрэг гарчээ

2022-05-11 11:46:55

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй охиныг зүс таних лам хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал тус дүүргийн...дүгээр байрны...тоотоос 15 настай охиныг нь зүс таньдаг лам засал хийнэ гэж гэрээс нь авч яваад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ дагуу шалгахад Сансарын ... тоотод суух Ц.Ө гэж 45 настай лам охиныг сэржим өргүүлэх хэрэгтэй байна гэж дуудан тус хорооны аравдугаар байрны хажууд машинд хүчирхийлсэн байжээ. Тухайн охин өмнө нь мөн тэр ламаар засал хийлгэж байсан гэх мэдээлэл байгаа юм. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment