НИК ХК-д тавьсан дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай цуцалсан талаар мэдээлэл хэд хоногийн өмнө гарсан. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл хийлээ. О.Магнай мэдээлэл хийх үеэрээ “Би тавьсан торгуулийг хүчингүй болгоогүй, Т.Аюурсайхан өөрөө хүчингүй болгосон. НИК компанид хийсэн шалгалтаар зөрчил илэрсэн учраас нотлох баримтын дагуу торгуулийг тавьсан. Энэ торгуулийг зөвхөн би биш ажлын хэсгийн дүгнэлтээр тавьсан. Ажлын хэсэгт ажиллаж байсан байцаагч нарыг ажлаас халсан байна. Миний нэр төрд халдсан учраас Т.Аюурсайханыг хуулийн байгууллагад шалгуулана” гэсэн мэдээлэл хийлээ.
О.Магнай: Т.Аюурсайханыг хуулийн байгууллагад шалгуулана
2016-04-11 12:32:00