8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд 14 гол болон туслах гудамж замыг шинэчилнэ

2022-05-13 09:59:49

Нийслэлийн Замын хөгжлийн газар авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд энэ онд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ.

Тус ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Тухайн авто замуудад ээлжит болон их засварын ажил хийлгүй 10-17 жил болжээ. Тухайлбал, Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл авто замыг 2004 онд шинэчилснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Эдгээр зам бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм.

Зам шинэчлэх байршил:

зураг

 

2. Намъянжугийн гудамжны авто зам /БЗД/

зураг

 

3. Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх авто зам /БГД, ЧД/

зураг

 

4. Их сургуулийн гудамжны авто зам /СБД/

зураг

 

5. Ж.Самбуугийн гудамжны авто зам /ЧД/

зураг

 

6. Баруун Сэлбийн гудамжны авто зам /ЧД/

зураг

 

7. Н.Содномын гудамжны авто зам /СБД/

зураг

 

8. 31 дүгээр хорооны авто зам /СХД/

зураг

 

9. Усны гудамжны авто зам /СБД/

зураг

 

10. Амарсанаагийн гудамж /БГД/

зураг

 

11. Партизаны гудамжны авто зам /СБД/

зураг

 

12. С.Чоймболын гудамжны авто зам /ЧД/

зураг

 

13. Ж.Батмөнхийн гудамжны авто зам /СБД/

зураг

 

14. Хилчний гудамжны авто зам /БЗД/

зураг

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment