8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтан Жолоо Групп-ийн нэрэмжит Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь түрүүлэв

2022-05-16 18:45:33

Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр 5 сарын 15 ны өдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Үндэсний их баяр наадмын өмнөх томоохон сорил болсон эл барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, “Алтан Жолоо Групп” ХХК хамтран 9 дэх жилдээ зохион байгуулав.  

Улс, аймгийн алдар цолтой 240 бөх зодоглож уг бөхийн барилдаанд Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, улсын начин Бердимуратын Серик үзүүрлэв.  

Их шөвөгт улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.    

Дунд шөвгийн наймд Алтан Жолоо Групп-ийн бөх аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан М. Еркебулан, улсын заан Ц.Одбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн шалгарсан юм.  

Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Алтан Жолоо Групп-ийн урилгаар Улсын арслан Л.Сосорбарам, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва нарын үе үеийн арслан цолтнууд хүрэлцэн ирж, хүндэтгэлийн хоймроос барилдааныг үзэж бөхөд хайртай түмэн олноо баярлууллаа.   

Алтан Жолоо Групп-ийн охин компаниуд Алтан Жолоо Трейд ХХК, Хүнсний Манлай Үйлдвэр Арвайн Үндэс Беверижс ХХК, Алтан Жолоо Импекс ХХК-ийн Алтан Жолоо Констракшн ХХК, Даян Их ХХК-ийн нэрэмжит бөх үзэгчдийн дунд АЗТАН-ыг тодруулж, арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.   

Олон сайхан ажлуудаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг Алтан Жолоо Групп-ийн Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд уран барилдааны шагналыг улсын начин Д. Амарсайхан-г тодруулав. Ийнхүү тааварлашгүй  барилдаанууд ихтэй, үзэгч түмнээр дүүрэн онцгой сайхан барилдаан болж өндөрлөлөө.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл