8o
Улаанбаатар хот
mobile menu

“Онцгойн төгөл”-д 4,500 чацаргана тарьж, ургуулна

2022-05-17 09:33:09

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүүдэд 74,387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30,750 жимсний, 4,400 улиас, хус мод тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна.

Энэ хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Онцгойн төгөл” төслийг хэрэгжүүлж, нээлтээ хийжээ.

зураг

 

 

зураг

 

зураг

Тус төгөлд алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 4,500 чацарганын суулгацыг тарьж, ургуулахаар ажиллаж байна хэмээн тус газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл