8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхдүүд гал алдаж, гэрээ шатаажээ

2016-04-11 14:14:00

Хан-Уул дүүргийн 16-р хороо, “Буянт Ухаагийн дөрөвдүгээр гудамжинд байшин шатаад байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус тоотод суух 33 настай эмэгтэй Б-ийн зуны сууцанд хүүхэд нь болох таван настай эрэгтэй М, зургаан настай эрэгтэй Д нар тоглож байгаад гал алдаж шатаасан байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл