8o
Улаанбаатар хот
mobile menu

НМХГ: Эмээлтэд байдаг үйлдвэр хятад шошготой нунтаг бодисыг махтай хольж байсан нь тогтоогдсон

2022-05-17 13:51:44

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт орчимд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл хийлээ. НМХГ-аас тус үйлдвэрт  хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тодорхой хэмжээний зөрчлүүд илэрчээ. Тодруулбал, "мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлагын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй болон БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүй хэрэглэж байсан аж. Улмаар тухайн үйлдвэрлэлийн орчинд байсан ямааны мах болон бодис хэрэглэсэн ус, бодисоос дээж авч, лабораторид хүргүүлсэн. Ямааны махнаас зургаан төрлийн дээж авсан. Мөн хэрэглэж байсан ундны ус болон цагаан нунтаг бодис хэрэглэсэн уснаас дээж авч, лабораторид хүргүүлсэн. Хариу өнөөдрөөс гарна. Одоогоор хариу ирээгүй байна" гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
б
Хорт хавдар иймэрхүү юмнаас болж үүсч байгаа даа
2022/05/17 66.181.182.190
  • Recent
  • Most Read
  • Most Comment