8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалдахаар төлөвлөж байжээ

2022-05-18 14:00:00

Нэн ховор амьтан болох хотон шувууг хууль бусаар агнах, гэмтээх тохиолдол гарсаар буй. Тэгвэл өчигдөр цахим орчинд “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар  байршуулсныг цагдаагийн байгуулагаас шалгажээ. 

Ингэхдээ тухайн зар байршуулсан “Э” гэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг хууль бусаар агнаагүй, Казахстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан болох нь тогтоогдсон байна. Дээрх үйлдлийн эрхзүйн хариуцлагыг танилцуулан, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар ойлгуулж, цахим сүлжээнд байршуулсан зарыг устгуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалдахаар төлөвлөж байжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл