8o
Улаанбаатар хот
mobile menu

Францаас авсан “ЕС-145” загварын нисдэг тэргээр анх удаа ойн түймрийн тандалтын нислэг үйлджээ

2022-05-19 10:04:55

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг өчигдөр анх удаа ойн түймрийн тандалтын нислэгийг үйлдэж, түймрийн голомтод алба хаагчдыг хүргэжээ.зураг

Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 18-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр ойн түймэр гарсан газарт агаараас тандалт хийх, шуурхай бүлгийг түймрийн голомтод буулгахаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 17:16 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөөрч, түймрийн голомтын дээгүүр тандалтын нислэг үйлдэж, түймрийн нөхцөл байдлыг үнэлэн, шуурхай бүлгийн аврагчдыг буулгаад 20:33 цагт Хэнтий аймгийн Чингис хотод буцаж газарджээ.

Түймрийн голомтод буусан шуурхай бүлгээс ойн түймрийг өчигдөр орой 21:51 цагт цурамд оруулан, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нисдэг тэргийг Франц улсаас хөнгөлөлттэй зээлээр авсан билээ.

зураг

 

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл