8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн санхүүжилтийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

2016-04-11 15:37:00

Өнгөрсөн Бямба гарагаас эхлэн нийтийн тээврйн үйлчилгээнд явж байгаа зарим автобусууд урдаа "НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАА 1-Р УЛИРЛЫН ЗАРДЛЫН САНХҮҮЖИЛТЭЭ ӨГӨӨЧ ЭЭ! ЦАЛИНГАА ТАВЬЯ, ӨРӨӨ ТӨЛЬЕ" гэсэн бичиг зүүж хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ системд шилжүүлэхдээ нийслэлээс хувийн автобус компаниудтай гэрээ байгуулж, 1 машин цагийн хөлсийг 32,933 төгрөг байхаар тогтсон байна. Гэвч автобусанд орсон орлогыг "УБ смарт карт" компани өөр дээрээ төвлөрүүлээд буцаагаад компаниуд руу шилжүүлдэг аж.

Тухайн цагийн орлого нь 32,933-т хүрэхгүй бол үлдсэнийг нь нийслэлээс олгохоор гэрээ байгуулсан. Энэ оны нэгдүгээр сард зардлын санхүүжилтийн тал нь орж ирсэн. 2,3 дугаар сарын санхүүжилт нийт 10 орчим тэрбум ороогүй байгаа учраас нийтийн тээврийнхэн эсэргүүцэлээ илэрхийлж байгаа аж.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Я.Мөнгөнцэцэг "Одоогийн байдлаар зардлын санхүүжилт хийгдээгүй байгаа. Нийслэлийн төрийн сангаас хэзээ санхүүжилт хийгдэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл