8o
Улаанбаатар хот
mobile menu

Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа Говь-Алтай аймгийн удирдлагууд гэж хэн бэ

2016-04-11 16:07:00

Саяханаас Говь-Алтай аймгийн удирдлагууд АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус аймгийн удирдлагууд  алтны нөхөн сэргээлт хийлгэх нэрээр олон компаниас бэлэн мөнгө авч намынхаа олон арга хэмжээг санхүүжүүлэн дураараа дургижээ.  Харин нөхөн сэргээлт хийх ёстой өнөөх компаниуд нь эсрэгээрээ тус газарт нь байгаль орчныг сүйтгэн олборлолт явуулж, эх нутгаа хамгаалах гэсэн  нутгийн иргэдийг хөөж тууж, дарамталдаг тухай ярьж байсан юм. Иймээс АТГ-д шалгагдаж байгаа гэсэн нэр бүхий эрхмүүдийн талаар бид тодрууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал нь ЕБС-иа төгсөлгүй 6-р ангиасаа сургуулиа хаяж байсан бөгөөд ямар сургууль төгссөн эсхийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй гэнэ.


Тэрээр 2012 онд аймгийн ИТХ-д Дэлгэр сумаас МАН-ын нэрээр нэр дэвшин ялалт байгуулсан боловч нагац ах болох С.Балдандоржийн  /Говь-Алтай аймгийн МАХН-ын дарга / “Мандал Алтай” компаний эрх ашигаас  болж намын нөхөдтэйгээ муудалцан намаасаа гарч хэдхэн хоногийн дараа АН-тай нэг хөнжилд шурган гишүүнээр нь элсэж, хувийн тохироо хийж аймгийн ИТХ-ын даргын зөөлөн суудалд тухалж чадсан зайтай эр гэнэ. А.Дэлгэржаргал нь ИТХ-ын даргын суудалд заларсан даруйдаа аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатартайгаа нийлэн мөнгө босгох хамгийн амархан арга буюу нөхөн сэргээлт хийх нэрээр компаниудаас мөнгө босгох ажилдаа ханцуй шамлан орсон бөгөөд ИТХ-ын Тэргүүлэгчдээ загнан өөрийн шийдвэрээ хүчээр гаргуулж хууль бус үйлдлээ далдлаж суудаг сурагтай.

Бигэр сумын Засаг дарга Ж.Энхтүвшин бол тухайн сумаасаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон  ажээ.  Сумын Засаг дарга гэдэг бол компанитай тэр бүр нөхөн сэргээлтийн гэрээ хийх боломжгүй албан тушаалтан боловч алтны их хэмжээний ордтой сумын Засаг даргын хувьд аймгийн удирдлагуудаасаа айгаад тэдний булхайг ил гаргадаггүй, эсвэл хамтран хувь хүртдэг байж болзошгүй хэмээн шалгагдаж байх өндөр магдлалтай гэнэ.

Дашрамд дурдахад одоогоос 8-9 жилийн өмнө Монгол улсын бүх нинжа /гар аргаар алт олборлогчид/ нар цугларсан Бигэрийн хэмээх алтны орд тус суманд байдаг бөгөөд МАКС-ын Д.Ганбаатар тус ордыг ашиглаад үйлдвэрлэлийн нөөцийг нь дуусгаад хаяж явсан гашуун түүхтэй ажээ. Их савны ёроолд ... гэгчээр тус ордыг аймгийн удирдлагууд нь өөр компанид худалдаж, бараг юу ч гарахаа больсон өчүүхэн хэсэгт нь нутгийн гар аргаар алт олборлогчдыг оруулан мөн л татвар авч суудаг гэх.  

Тус аймгийн Есөнбулаг сум бол мөн л алтны илрэц ихтэй сум бөгөөд Хантайширын нурууны бараг ам болгоноос нь алт гардаг бөгөөд тус сумын Засаг дарга нь энэ хэрэгт орооцолдсон тухай дуулдсан. Гэтэл нэг хачирхалтай зүйл нь Есөнбулаг сумын Засаг дарга нь Ж Ганбат биш М.Дашпунцаг гэдэг эрхэм байдаг ажээ. Есөнбулаг сумд 2012 оны сонгуулиар МАН олонх болсон байсан боловч  2014 онд П.Дашпунцаг нь мөн л сурсан аргаараа сумын ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн байсан Ц.Баттулга, Ж.Бодьгэрэл нарыг мөнгө төгрөг өгч өөрийн намдаа урвуулан, хууль зөрчин сумын засаг дарга болжээ. Тэрээр одоо ч Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчын сэнтийд тухалсаар байгаа ажээ. Сүүлд авсан мэдээлээр Улсын дээд шүүхээс М.Дашпунцаг нь хууль зөрчин Засаг дарга болсон нь тогтоогдсон тул Ж.Ганбатыг хуучин ажлаа хүлээж авах шийдвэр гаргасан боловч аймгийн удирдлагуудтайгаа хуйвалдан арга саам зохиож, ажлаа өгөхгүй зугтаж яваа сурагтай.       

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
t
Sain shalga ardchilsan namiinhan arai dendej bna
2016/04/12 103.17.108.42
иргэн
багш Ү.Баярмаад байр. Батулгад газар өгсөн байхаа
2016/04/11 103.17.108.42
иргэн
нөхөн сэргээлт хийнэ гээд экскеватор аваачаад газар ухаад байгаа ш дээ. дэлгэр сумын ЗД-р өөрийн хүнээ хүчээр тавьчаад нөхөн сэргээлтийн гэрээ хийлгээд мөнгө хусаад байгаа бишүү. шалгавал дориухан шалгасан нь дээр байхаа
2016/04/11 103.17.108.42