8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлах БАЙРШИЛ

2022-05-24 10:40:50

Нийслэлд энэ жил дулааны шугам засварлалтын есөн багц ажил хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд эхний хэсгүүдийн засварын ажлыг энэ сарын 15-наас хийж эхлээд байна. Өнгөрсөн 10 хоногт Төв цэнгэлдэх хотхон, Зайсан болон 19-р хороолол орчмын айлуудын хэрэглээний халуун усыг хязгаарласан бол энэ удаад Содон хороолол, Буянт-Ухаа I, II орчмын айл өрхүүдийн халуун усыг найм хоног хязгаарлаж байна. 

Өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 31-нийг хүртэл дараах хороолол, хотхоны хэрэглээний халуун усыг найм хоногийн хугацаанд хязгаарлана. 
 

  • Зэвсэгт хүчний 013-р анги
  • Дэвшил трейд ХХК
  • Монос
  • Цэргийн хотхон
  • Төв цэвэрлэх байгууламж
  • Арван буудал орчим
  • Нефть бааз
  • Залуус хотхон
  • Алтан тариа
  • Мах комбинат
  • 21-р хороолол
  • Орчлон
  • Содон хороолол
  • Карьер
  • Буян ХХК
  • Буянт-Ухаа I, II хороолол
  • Шинэ яармаг хороолол
  • Спорт ордон
  • "Чингис хаан" нисэх буудал орчим

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл