8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдлыг шалгаж, 18-ыг нь шийдвэрлэжээ

2022-05-24 14:47:46

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 408 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 205 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 203 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 39 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 8 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 31 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment