8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хайрын клуб"-т тавтай морил!

2016-04-11 16:13:00

Содоо сургуулийн охидын харцыг булаадаг хөвгүүн. Харин Амараа бол автомат удирдлагатай машин зохион бүтээх технологи сонирхдог, дуу цөөтэй, даруу, нэг үгээр байдаг л жирийн нэг сурагч.

Ийм эрс тэс ялгаатай хоёр сурагч нэгэн “Номын клуб”-т хамт гишүүнээр элссэнээр бүх зүйл эхэлнэ. Энэхүү номын клубийн ахлагч нь санасандаа заавал хүрдгээрээ алдартай охин Халиун юм. Халиуны хувьд өөрийнхөөрөө, зөрүүд охин бөгөөд бүхий л зүйл түүний санаснаар явах ёстой гэж боддог. Гэтэл түүний төлөвлөсөн зүйл бүтэлгүйтэн яах ч аргагүй болж Амарааг нэгэн үдэшлэгт урих болно.

Үдэшлэгт болсон тэр өдрөөс хойш бүх зүйл орвонгоороо эргэж, сонирхолтой үйл явдлууд ар араасаа ундрана. Сургуулийн од Содоо, жирийн л нэг даруухан хүү Амараа, номын клубийн ахлагч Халиун нарын хайрын гурвалжин хэрхэн өрнөх бол. “Номын клуб” хэрхэн “Хайрын клуб” болж өөрчлөгдөх бол.

 

Энэхүү түүхийг маргааш буюу энэ сарын 12-нд нээлтээ хийх “UUKHAI Pictures" болон YOLO.mn сайтын хамтын уран бүтээл “ХАЙРЫН КЛУБ" УСК-ноос үзэж, ээдэрсэн утасны зангилааг тайлаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment