Баянгол зочид буудлыг цагдаагийн тусгай албаныхан бүслэсэн талаар мэдээлэл байна. Тодруулбал, Баянгол зочид буудал руу 30 гаруй цагдаа дөнгөж сая дотогш нэвтэрсэн бөгөөд нэг ч хүний гаргаж, хүмүүсийг гарахыг хориглосон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлэлээр тус зочид буудлын оффисын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар байгаа гэсэн мэдээлэл байна. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.